2019-05-08 08:18

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо

   Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагаууд, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл оролцсон юм. 

   Хүүхдийн байгууллага нь 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй билээ. Тус холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, "Бүхний олон багачууд" дууг эгшиглүүлэн хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад анхааран ажилладаг байсан гэдэг. Ингээд уншигч авхай танд өнөөдөр болсон ёслолын арга хэмжээний фотог хүргэж байна. 

   Монголын хүүхдийн байгууллага нь:

-1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо

-1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл

-1991 оноос Монголын төлөө үндэсний газар

-2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр өргөжин тэлжээ.

  • 2
  • 7
  • 11
  • 12
  • 13
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 23
  • 25
  • 26
  • 27
  • 28
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.
  • Дуучин Хүрэлээгийн Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг" тоглолтын тасалбар худалдаанд гарлааДуучин Хүрэлээгийн сурагч, сургууль , багшийн алдрыг магтан дуулсан “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” 2 дахь бие даасан тоглолтонд нийт сурагч, багш, үе үеийн төгсөгчид та бүхнийг урьж байна.
  • Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий Дуучин Баярхүүгийн Бат-Өлзий "Азтай учрал" тоглолтоо толилуулнаДуучин Баярхүүгийн Бат-Өлзий анхны бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний "Азтай учрал" тоглолт тавдугаар сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа болно. Уг тоглолтод МУГЗ Ш.Гүрбазар, МУСТА Э.Төрмандах, МУСТА М.Отгонгэрэл, МУСТА Энхбат, МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА Б.Буянжаргал, Дуучин Ж.Сүрэнлхам нар оролцох юм. "Азтай учрал" тоглолтын үеэр мөнгөн аяга, мөнгөн домбын эзнээр 9 азтанг тодруулж, мялаах юм байна. Тоглолтын тасалбарыг 8080-4904, 9080-4904 утсаар захиалан хүргүүлээрэй.
  • Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй Шилдгийн шилдэг уран бүтээлүүдтэй "Хаврын Хит 2019" тоглолт айсуйХавар намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит", "Намрын Хит" тоглолтыг үзэгчид хүсэн хүлээдэг болсоор чамгүй хугацааг үджээ. Өлзий телевизийг шимтэн үздэг үзэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг нь энэхүү тоглолтын онцлог давуу тал болсоор чамгүй хугацааг үджээ. Уран бүтээлчид, шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээсэн урлагийн их цэнгүүн болж өргөжиж байна.