2019-05-08 08:20

"Монголиан Коннекшн" кино Казахстанд нээлтээ хийжээ

   Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон "Монголиан Коннекшн" уран сайхны кино Казахстан улсын кинотеатруудаар гарч эхэлжээ. Монголын кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа энэ сарын 2-нд Шангри-Ла зочид буудалд болж, шилдгүүдээ тодруулсан.

 Уг ёслолын ажиллагааны шилдэг продюсер номинацийн шагналыг продюсер, жүжигчин Б.Амарсайхан хүртсэн. Гэвч тэрбээр Казахстан улсад киноны нээлтийн ёслолд оролцохоор явсан учраас уран бүтээлчдийн төлөөлөл түүний шагналыг авсан юм.

   "Монголиан Коннекшн" уран сайхны кинонд АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласан бөгөөд киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Б.Цэцэг, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, Холливудын 20 гаруй кинонд зураглаачаар ажилласан зураглаач Жорж Балленжер ажиллажээ. Сонирхуулахад, энэхүү кино нь зураг авалтынхаа 15 хувийг АНУ-д хийсэн гэдгээрээ онцлог аж.

 А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу