2019-05-08 08:30

Франц бүсгүйчүүдийн эрүүл, эрхэмсэг байдлын үндсийг эрүүл мэндийн даатгалаар нь шийджээ

   Франц бүсгүйчүүдийн эрүүл, эрхэмсэг байдлын үндсийг эрүүл мэндийн даатгалаар нь аль 1985 онд шийдэж өгчээ. Төрсний дараах нөхөн сэргээх эмчилгээ хийгдээгүйн улмаас 3 эмэгтэй тутмын 2 нь шээс задгайрах, давсаг унжих, цагаан мах урвах, цаашлаад бэлгийн дур хүсэл буурч түүний хам шинж бүхий бусад өвчнөөр өвчилдөг бөгөөд, ийм өвчлөгсдийн тоо Монгол улсад газар авч байна.

   Хүний аз жаргалтай амьдралын чанарт шууд нөлөөлж байдаг уг өвчнийг барууны улс орнуудад "Чимээгүй тахал" хэмээн үздэг. Дэлхийн хүн амын 32,4% хамарсан өндөр тархалттай уг өвчнийг эмчлэх аргыг Франц орноос эхлэн хэрэгжүүлж барууны олон улс орнууд эрүүл мэндийн даатгалдаа хамруулж хүн ардаа чимээгүй тахлаас сэргийлж байна.

   Эрүүл ээж - эрүүл гэр бүлийг, эрүүл гэр бүл - эрүүл нийгмийг бүрдүүлж байдгийн хувьд гэр бүлийн тогтвортой бат бэх байдлыг хангахад эмэгтэй хүн, тэр тусмаа ээж хүн голлох үүрэгтэй оролцдог. Францын эмчилгээний энэхүү арга нь ээж хүний дотоод аз жаргал, эрүүл байж өөртөө итгэлтэй, нийгмийн харилцаанд идэвхитэй оролцож чадах нөхцлийг эрс нэмэгдүүлж чадсан, үр дүнтэй, өгөөжтэй, зайлшгүй шаардлагатай эмчилгээ болохыг олон удаагийн судалгаагаар нотлогдсоор байгаа тул, энэ эмчилгээг эрүүл мэндийн даатгалдаа хамруулах улс орны тоо нэмэгдсээр байгаа билээ. Гэтэл Монгол улсад энэхүү өвчний зөв мэдээ мэдээлэл, урдчилан сэргийлэлт эмчилгээ, оношилгоо болон эмнэлзүйн багаж тоног төхөөрөмж, мэргэжилтэн хүний нөөцийн чадамж маш дутмаг байгаагаас уг өвчнийг эрт илрүүлж, цаашлаад эмчлүүлж чадахгүй явсаар хувь хүн эрүүл мэндээ бүрмөсөн алдахад хүргэж байгаа нь харамсалтай.

   Европын №1 нөхөн сэргээх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Францын “Vivaltis” компани нь Монголын “Сор Глобал” ХХК-тай хамтран олон улсын эмчилгээнд нэвтэрсэн PHENIX – нөхөн сэргээх эмчилгээний цогц тоног төхөөрөмжүүдийг Монголд нэвтрүүлж багагүй хугацаанд салбар эмнэлгүүдийнхээ тусламжтайгаар эмчилгээ үйлчилгээг эрчимтэй удирдан чиглүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд "Сор Глобал" ХХК нь Франц улсын эмэгтэйчүүдийн их эмч доктор, профессор Abdoulaye N’Dongo-г Монголд урьж 4/30-5/02-ны өдрүүдэд “Өргөө” амаржих газар, АШУИСургуулийн эмч багш нарт төрсний дараах нөхөн сэргээлтийн дэвшилтэт технологийн эмчилгээ, шээс задгайрал, түүний хам шинжийн эмгэгийн үед хийгдэх үр дүнтэй эмчилгээний талаарх онол практикийн 2 кредиттэй семинарыг амжилттай зохион байгууллаа.

   Семинарын дараа 5/03-5/04-ний өдрүүдэд “Ривэр Гарден” хотхоны баруун талд, “Time Square” хотхон дахь 508-р байранд байрлах шинээр ашиглалтанд оруулсан “Сор Глобал” нөхөн сэргээх төв дээр хүнд өвчтэй 40 гаруй хүнд үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчилжээ. Энэхүү үйл ажиллагааг Францын “Vivaltis” компанийн албан ёсны төлөөлөгч “Сор Глобал” ХХК нь 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба, эрүүл мэндийн энэхүү ариун үйлст гар бие, хүчин зүтгэлээрээ хичээнгүйлэн ажиллаж, шээс задгайрах үеийн нөхөн сэргээх эмчилгээг нэвтрүүлж байгаа салбар эмнэлгүүд болон, дэмжин туслалцсан “Ла Сонте” эмнэлэг, "Өргөө” амаржих газар, АШУИСургуулийн эмч багш нарт талархсанаа илэрхийлж, цаашид ч тогтмол зохион байгуулж байхыг тус компанийн захирал Д.Үүрийнтуяа мэдэгдлээ.

Холбогдох утас: 77122212, 90119003

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу