2019-05-13 02:37

Соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

   БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн Төв оффисын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл өглөө. 

  Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын хэрэгжилтийн хүрээнд Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-оос 2019-2020 онд хэрэгжүүлэх төслийн үр шимийг хүртэх 16 орны нэгээр Монгол улс сонгогдсон. Төслийн хэрэгжилтийн хүрээнд олон талт үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 5-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. 

  Соёлын засаглал, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын зохицуулалтын хүрээг бэхжүүлэх түүнтэй холбогдох оюуны өмчийн эрхийн зохицуулалтыг сайжруулах зорилготой төслийг ЮНЕСКО болон Европын холбооноос хамтран зарласан. Уг төсөл нь 18-24 сарын туршид хэрэгжинэ. Монгол улс энэ төсөлд оролцох боломжтой талаар хатагтай Рейко Ёшида танилцууллаа.  Энэ оны 6 дугаар сарын 4-6 нд Парис хотноо болох бага хурлаар Засгийн газар хоорондын хорооны чуулга уулзалтын сонгууль болно. Үүнд Монгол Улс өрсөлдөх боломжтой. Ингэснээр конвенцын хэрэгжилтийг хангахад илүү өргөн боломж бүрдэнэ гэлээ. 

  БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөртэй уялдсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн төсөл эхэлж байгаад баяртай байна. Бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын өвөө түгээн дэлгэрүүлэхэд анхаарч дотооддоо орлогоо нэмэгдүүлэх боломжийг тодорхой хэмжээнд бий болгосон. Гадаад зах зээлд гарах боломж бий болгохыг зорьж байна. 

   Монгол улсад ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын хорооны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байна. 2021 онд зохион байгуулагдах сонгуульд бидэнд илүү боломж бий гэж харж байгаа. Цаашид соёлын өвөө бүртгүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон конвенцуудын хэрэгжилтийг хангах, соёлын салбарын хамгийн том тулгамдсан асуудал болох хүний нөөц бэлтгэхэд чиглэсэн ажиллагааг улам бүр өргөжүүлж, илүү нээлттэй хамран ажиллах болно гэлээ. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.
  • “Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэ“Урлагийн амьдрал” хамтарсан үзэсгэлэн тун удахгүй дэлгэгдэнэМонголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.