2019-05-20 01:33

“Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

   “Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.

   Ази-номхон далайн орнуудын 6-12 насны хүүхдийн дунд зохион байгуулдаг энэхүү уралдаанд улс бүрээс 8 хүүхдийг шалгаруулж шагнан урамшуулдаг бөгөөд Гранпри шагналыг хүртсэн хүүхэд эцэг эхийн аль нэгний хамтаар Япон улсад зорчиж Шагнал гардуулах ёслол болон бусад 3 өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд оролцдог уламжлалтай билээ. Үүний дагуу өнгөрсөн оны манай Гранпри шагналыг хүртсэн Говьсүмбэр аймгийн Чойр хот дахь 2-р сургуулийн 7А ангийн сурагч Э.Хулан маань 2018 оны 7 сард Япон улсад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд амжилттай оролцоод ирсэн.

   Гранпри шагнал хүртсэн хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнг урд өмнө нь Япон, Энэтхэг, Мьянмар, Казахстан, Малайз зэрэг орнуудад тус тус гаргаж байсан бол энэ удаа Улаанбаатар хотноо анх удаа дэлгэн толилуулахаар болоод байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдаж албан ёсоор эхэллээ.

   Үзэсгэлэн 5 сарын 7-ноос 13-нд “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”, 5 сарын 14-нөөс 16-нд “Монголын Хүүхдийн Ордон”,  5 сарын 17-ноос 23-нд “Нийслэлийн Лаборати 14-р Сургууль”, 5 сарын 24-нөөс 30-ны хооронд “Монгени” Цогцолбор Сургууль дээр тус тус зохион байгуулагдана. Уг үзэсгэлэнг Япон улсын Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хороо, Ази-Номхон далайн ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн холбоо, ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбооны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Батламжит Байгаль, Соёлын Өвийг Хамгаалах Сан Монгол улсдаа ийнхүү зохион байгуулж байна. Мөн “Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль 2019-2020” Хүүхдийн зургийн ээлжит уралдааныг зарлаж байна! Уралдаанд ирүүлэх Эниккиг 2019 оны 7 сарын 1-нээс 10 сарын 31-ний хооронд хүлээн авах болно. Хүүхэд та бүхэн зургийн уралдаандаа идэвхитэй оролцоорой.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.