2019-05-20 01:49

Дуучин Наки дахин ялагч болжээ

   “Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Тэгвэл шоуны гурав дахь дугаар  өчигдөр /2019. 05.19/  олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн  “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

   Сонирхуулахад, тэрбээр өмнөх дугаарт "Luis Fonsi”-гийн “Despacito” дуугаар дугаарын ялагчаар шалгарч дөрвөн сая төгрөгийн эзэн болсон билээ.  Шилдэг найман оролцогчид   дараагийн  дугаарт  хос үзүүлбэрийг үзүүлэх аж. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу