2019-05-27 07:01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөр

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг 06-р сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Тус үйл ажиллагааны албан ёсны нээлт 11:00 цагт болох бөгөөд 17:00 цаг хүртэл “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

    Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтонд нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талуудад Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргаж, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах байгууллагуудын асрууд тус тус байрлана. Ингээд та бүхэндээ энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж баярын үйл ажиллагаа зохион байгуулагдах талаар нэгдсэн хөтөлбөрийг танилцуулъя.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд МОНГОЛ ХҮҮХДҮҮД баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд 10:00-00:00 цагийн хооронд “Гайхамшигт долоо хоногуламжлалт арга хэмжээг 9 дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 

05-р сарын 18-наас 06-р сарын 02-ний өдрүүдэд 13:00, 15:00 цагуудаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. /үнэ:5000 төг/

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

06-р сарын 01-нд 14:00, 16:00 цагуудаас 2 хон удаа Оросын алдарт зохиолч С.Михалковын зохиол “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг тоглоно. /үнэ:8000 төг/

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

06-р сарын 01,02-нд 17:00 цагаас “АМТТАНЫ ДОКТОР” хүүхдийн балет тоглоно. /үнэ:10000,20000,30000 төг/

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА

06-р сарын 01-нд 12:00-14:00 цагийн хооронд Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт тоглоно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

06-р сарын 01-нд 14:00 цагаас Хүүхдийн ертөнц дугуйлангийн сурагчдын гала тоглолт тоглоно. /Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан/

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

06-р сарын 01-нд 12:00-15:00 цаг хүртэл олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. 

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-нд 10:00-16:00 цагийн хооронд Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-нд 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт  тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

06-р сарын 02-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

ШАНГРИ-ЛА ТӨВИЙН 3-Р ДАВХАР ADVENTUREZONE ТОГЛООМЫН ТӨВ

05-р сарын 27-ноос 06-р сарын 02-нд 10:00-20:00 цагийн хооронд Аами Таами-тай сюрприз дүүрэн багцыг санал болгож байна. /Хүүхдийн баярын бүтэн өдрийн тоглох эрхтэй бэлгийн багцтай хөтөлбөр үнэ:40000/

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-нд 12:00-14:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбайд Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

05-р сарын 31, 06-р сарын 01,02-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

06-р сарын 01-нд 10:00-17:00 цагийн хооронд Монгол хүү үндэсний  хүүхдийн эрийн гурван наадам  Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-14:00, 14:00-17:00 цагуудад Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн соёлын ордонд зохион байгуулна.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 09:00-15:00 цагийн хооронд Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн талбайд зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд  хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 30-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд  хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
  • Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байнаҮндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу