2019-05-28 01:43

Хүүхэлдэйн театр бүтээлдээ 3D болон 7D холограм системийг нэвтрүүлнэ

   Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор зарласан соёл урлагийн төслийн уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх (Таягт хүүхэлдэй ба дижиталжуулалт)” сэдэвт төслөөрөө шалгарлаа. 

   Бидний хэрэгжүүлэх төслийн хүрээнд АНУ-ын Коннектикутын Их Сургуулийн Жүжиглэх Урлагийн сургуулиас таягт хүүхэлдэй үйлдвэрлэл, утсан хүүхэлдэй хөдөлгөх ур чадвар, 3D болон 7D холограм системийг уран бүтээлд ашиглаж сургах чиглэлээр мэргэжлийн өндөр төвшний багш нар хүрэлцэн ирж нийт 14 хоногийн сургалтыг зохион байгуулах юм. Төслийн хүрээнд видео сургалтууд хийгдэж театрын вебсайт, page хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх тул хүүхэлдэйн урлагийн салбарыг сонирхогч хэн бүхэн дэлхийн аль ч хэсгээс нэвтрэн үзэх боломж бүрдэнэ. Энэхүү төслийг 2019 оны зургадугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд зөвхөн Хүүхэлдэйн театрын төдийгүй тус салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, өөрийн бүтээгдэхүүндээ инновацийг шингээсэн бүтээлийг хийх томоохон алхам нээгдэж байгаа ажээ. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу