2019-06-07 01:03

"Бөртэ" хамтлагийн шинэхэн уран бүтээл "Мэндэлнэ"

   Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн чанар, чансааг тодорхойлсон ардын урлагийн “Бөртэ” хамтлаг шинэ уран бүтээлийнхээ дээжийг олны хүртээл болгож гэж байна. Тэдний анхны уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа билээ. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргэхээр зорин ажиллажээ.

   “Бөртэ” хамтлаг нь үндэсний өв соёл, түүхийг хөгжмийн хэмнэлээр дамжуулан дэлхийн сонорт хүргэх. зорилгоор анх 1999 онд Герман улсад таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Одоо тус хамтлагийнхан хөгжмийн продюсерүүд болсон бөгөөд “Бөртэ” хамтлагийн ятгачин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, түүний хань хамтлагийн ахлагч, их хуурч Д.Ганпүрэв, эвэр бүрээч О.Чинбат, бөмбөрчин Б.Ганхөлөг гэсэн бүрэлдүүнтэй байгаа ажээ.

А.СҮРЭН

61933252_1645701415562732_3817676367898607616_n

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу