2019-06-07 01:07

“Glastonbury Festival” 50 жилийн ойдоо зориулж дурсгалын ном гаргана

   Урлагийн хамгийн том фестивалиудын нэг Glastonbury Festival ирэх жил 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Ойдоо зориулж тус фестиваль хэрхэн фермийн талбайгаас дэлхийн хамгийн том, урлагийн фестиваль болсон тухай өгүүлэх аж. Үүнд 1970-аад оны фестивалийн 100 гаруй зураг, тус фестивалийн тайзнаа мартагдашгүй тоглолтуудаа туурвисан Jay-Z, Coldplay, Dolly Parton зэрэг уран бүтээлчдийн тухай зэрэг маш олон зүйлийг багтаахаар болсон байна.

  Glastonbury Festival нь дан хөгжим гэлтгүй бүжиг, орчин үеийн урлаг, театр, цирк, зураачдын бүтээлүүдийг үзэж болдог бөгөөд тав хоног үргэлжилдэг томоохон фестиваль юм.

Б.ЦОЛМОН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу