2019-06-12 00:17

Азийн ардын урлагийн их наадам маргааш эхэлнэ

   Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам” 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус наадамтай холбоотой олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгуулагдлаа. Хэвлэлийн бага хуралд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор нар оролцож их наадамтай холбоотой мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

   Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ, Буриад, Тува, Узбесктан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч мөн нийслэл, 21-н аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байр 1000 eврогийн шагнал хүртэнэ.

  Их наадмын урьдчилсан шалгаруулалт 06 дугаар сарын 12-14-ний хооронд Ардын дуу, Ардын бүжиг, Ардын хөгжим, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад явагдана. Харин гадаад оролцогчдын шалгаруулалт 06 дугаар сарын 13-нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд болох юм. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 06-р сарын 15,16-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Их наадмын нэгдсэн хөтөлбөрт:
06-р сарын 13-нд 16.00 цагт
“ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА”
06-р сарын 14-нд 19.00 цагт
“СОЁЛ УРЛАГ-ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
06-р сарын 15,16-нд 11.00-19.00 цагт
“АРДЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬ”
“ЗАН ҮЙЛ, ӨВ СОЁЛЫН ХОТХОН”
06-р сарын 15-нд 19.00 цагт
“ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ”
06-р сарын 15-нд 19.00 цагт
“ИХ НААДМЫН ХААЛТ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ” тус тус Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
2019.06.11

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.