2019-06-19 06:02

Софи Тёрнерийг дуучин Бой Жорж өөрийн дүрд тоглуулах хүсэлтэй байна

     "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино дэлгэцнээ гарсан даруйдаа амжилт дагуулж, фенүүдийг нь баярлуулаад зогсохгүй хүүхэд залуусыг Queen хамтлагийг эргэн сонсоход маш их нөлөөлсөн билээ. Тун удалгүй дуучин Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн “Rocketman” кино бүтээгдэж, өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн. Харин энэ удаа Английн 80-аад оны поп дууны гол төлөөллүүдийн нэг дуучин, DJ, загвар зохион бүтээгч, зохиолч Бой Жоржийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээгдэхээр болж байгааг дуучин өөрөө мэдээлсэн байна. Түүний дүрийг бүтээх хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр "Хаан ширээний тоглоом" цувралын Санса Старкийн дүрээр олонд танигдсан Софи Тёрнер нэрлэгдээд байгаа юм. Мөн энэ талаар Бой Жорж  “Үнэхээр хачирхалтай санал, хүмүүсийг бухимдуулж ч магадгүй.

   Хүмүүс тэр чиний дүрд тоглож чадахгүй, тэр чинь эмэгтэй хүн шүү дээ гэж хэлж ч магадгүй. Гэхдээ надад энэ санаа маш их таалагдаж байгаа” гэсэн байна. Харин энэ талаар Софи Тёрнор өөрийн твиттерт “Бой Жорж би үүнийг хийхэд бэлэн” гэж жиргэсэн байна.

Б.ЦОЛМОН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
 Сүүлд нэмэгдсэн дуу