2019-07-08 04:26

Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс алтан зайрмаг олдсоор байна

Айсмарк компанийн хамт олон Улаанбаатар хотын өнцөг булан бүрт GOLDEN VENUS зайрмагийг байршуулаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Үүнийг олсон хүн яах вэ гэж үү? Мэдээж урамшуулалтай байгаа.

Хэрэв таны Venus зайрмагны ишэн дээр 500.000, 1 000,000 гэсэн тэмдэгт гарч ирсэн бол та тус үнийн дүн бүхий мөнгөн шагнал хожлоо гэсэн үг. Одоогийн байдлаар 4 хүн азтан болж нийтдээ 2,500,000 төгрөгийн хонжворын эзэд тодроод байна. Эдгээр аз од нь гийсэн азтай хэрэглэгчид хэрхэн Golden Venus зайрмагийг олсон тухай мөн шагналын мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөөд байгаа зэрэг сэтгэгдлээс нь хуваалцаж байна.

1.000.000 азтан Засварчин Баярбаатар:

Манайх зун болохоор гэртээ зайрмаг аваад тавьчихдаг л даа. Гэрийнхэн хөдөө явчихсан болохоор гэртээ ганцаараа зайрмаг идэх гээд задалтал сая төгрөг гэсэн бичиг байсан. Анхандаа зүгээр л ийм уралдаан байгаа юм байна гээд мэдээлэл авахад азтан болсон байна гэж хэлсэн. Тэрхэн үедээ балмагдаад хэдэн секунд юу билээ гэж бодсон шүү. /Инээв/ Харин одоо арай л гайгүй тайвшраад байж байна. Юунд зарцуулахаа одоохондоо шийдэж амжаагүй л байна. Үнэхээр их баяртай байна. Энэ зунжингаа би их азтай байна байхаа. /Инээв/

500.000 азтан Хас Банкны ажилтан Энхболд:

Гранд плаза-д байдаг CU-гээс зайрмаг авч идсэн. Би ер нь Venus-д их дуртай. Өдөртөө л нэгийг иддэг. Анх задлаад алтлаг өнгийн байхаар нь их гайхсан. Уутаа солиод үйлдвэрлэдэг юм байхдаа гэж бодоод ишийг нь хартал 500,000 төгрөг гэж байсан. Ингээд шууд ороод Page хуудсыг нь шалгатал би азтан болсон байсан шүү. Би азад тийм ч их итгэдэггүй хүн лдээ. /Инээв/ Зун болж байна удахгүй амралтаа авна. Энэ мөнгөөрөө гэр бүлтэйгээ сайхан аялна аа. Мөрөөдлийн аяллын нэгээхэн хэсгийг дэмжсэн танай хамт олонд баярлалаа.

500.000 азтан Хувиараа бизнес эрхлэгч Гантулга:

Их халуун өдөр байсан 10-р хорооллын Мини маркетаас зайрмаг аваад задалтал нэг л өөр өнгөтэй. Эхэндээ гайхаад амттай байсан болохоор идчихээд ишийг нь харалгүй хаячихсан юм. /Инээв/ Буцаж дэлгүүр лүүгээ ороод хэлтэл та азтан болсон юм биш үү? Иш нь хаана байна гэсэн. Хаясан газраасаа ишээ аваад хартал 500.000 мянга гэж биччихсэн байсан. Яг азаа хаях дөхсөн шүү. /инээв/ Харин би энэ мөнгөөрөө хамгийн түрүүнд гэр бүлдээ зайрмаг авч өгөөд хэрэгтэй зүйлдээ зарцуулна.

500.000 азтан МУБИС-ийн оюутан О.Зулбаяр, ШУТИС-ын оюутан Б.Сүх-Эрдэнэ:

Бид нар эхлээд найзуудаараа хоолонд орох гэж байснаа түүний оронд амттан авч идэхээр шийдэж дэлгүүр орсон юм. Гэтэл манай найз хөөх үүнийг хардаа шаргал өнгөтэй юм байна гэж хэлсэн. Бид ч гайхаад хартал иш нь дээр 500.000 гэсэн бичиг байсан. Тэгээд л бид азтан болсондоо мэдээд дэлгүүр дотор бөөн баяр болж хашхиралдаад бараг л нураах дөхсөн шүү. Хамгийн түрүүнд найзуудаараа хоолонд орно оо./Инээв/ Наашаа ирэх гэж бид нар бараг гүйх шахсан. Аз гэж үнэхээр байдаг юм байна.

Та ч гэсэн эдгээр азтанууд шиг Golden Venus-ийн эзэн болох боломжтой юм шүү. Энэ зуны турш үргэлжлэх учир танд илүү их боломж байна. Мэдрэмжээ чөлөөл Venus брэнд

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу