2019-07-16 02:21

Токиод Монголоос олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг дэлгэлээ

   Токио 2020 олимпыг угтсан арга хэмжээнүүдийн нэг Олон улсын Дино–экспо үзэсгэлэнд Монголоос олдсон гайхамшгуудын нэг Дэйнохейрус гэх аварга үлэг гүрвэлийн дээжис тэргүүтэй үзмэрүүдийг дэлгэлээ. Олимптой зүйрлэж болохуйц энэхүү томоохон арга хэмжээнд сүүлийн жилүүдэд үлэг гүрвэлийн судалгаагаар хийсэн ололт амжилт, үр дүнгээрээ манлайлж буй АНУ, Япон, Монгол гэсэн гурван улс оролцож байгаа бөгөөд манай улсаас 14 үзмэрийн дээжлэн танилцуулж байгаа аж. 

   Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн эл арга хэмжээнд ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн  захирал доктор, Х.Цогтбаатар тэргүүтэй судлаачид оролцсон оролцож байгаа юм. Мөн энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод анх удаа үлэг гүрвэл судлаачид нэг дор цуглах Азийн динозаврын олон улсын хурал болох юм. Хоёр өдөр хуралдах эл арга хэмжээнд 13 орны 90 орчим эрдэмтэд оролцох юм байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу