2019-07-25 01:49

Соёлын өв, дурсгалыг сэргээн засварлахад солонгосчууд тусална

   “Монгол, Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” уулзалт-семинар энэ сарын 22-ны өдөр Монгол уран зургийн галерейн хурлын танхимд боллоо. Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам Солонгосын Соёлын өвийн сан, Монголын Соёлын өвийн үндэсний төв хамтарч уг арга хэмжээг зохион байгуулжээ.

   Монголын соёлын үндэсний төвийн захирал Г.Энхбат төвийнхөө үүсэл хөгжил, бүтэц, зорилго, үйл ажиллагаагаа танилцууллаа. Мөн түүнчлэн Солонгосын зочид төлөөлөгчид Буриадын дуут тойрон бүжиг “Ёохор” бүжгийн судалгаа, илтгэл сонсож,  Монгол язгуур урлагийн тоглолт болон үзүүлбэр сонирхож, Уран зургийн галерейн сан хөмрөг дэх түүх соёлын хосгүй үнэт дурсгалтай танилцжээ.

   Монголын Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд Соёлын өв музей нэртэйгээр байгуулагдаж, 1995 онд Соёлын өвийн бүртгэлийн төв, 2008 онд Биет бус соёлын өвийн төв, 2017 онд Соёлын өвийн үндэсний төв болж хөгжжээ. Тус төв нь бүртгэл судалгааны газар, соёлын өвийг авран хамгаалах газар, сэргээн засах газар, мэдээлэл технологийн газруудтай. Монгол Улс 40 орчим музейтэй бөгөөд 9537 түүхэн дурсгалт газруудтай. Үүний 60-70 хувь нь булш хиргэсүүр, тахил тайлганы дурсгалтай. Манай орноос ЮНЕСКО-д 14 өв бүртгэгджээ.  Манай орон олон улсын технологи ашиглаж мэдээллийн  баазыг бүрдүүлэхээс гадна виртуал сэргээн заслаар буюу дижитал сэргээн заслыг хийж байгаа нь нэг дэвшил юм.

   “Монгол, Солонгос хоёр улс эртнээс холбоо харилцаатай байсны түүхэн олон дурсгалт өв байдаг.  Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монголын өв уламжлалтай  соёлын биет болон биет бус өвийг сэргээн засварлах, сурталчлан таниулах, олборлох, өвлөн хамгаалах аргачлал, арга зүй, техник технологи тал дээр олон ажил төлөвлөж байна. Солонгос Улсад дайны үед маш олон соёлын өв устаж үгүй болсон. Дайны дараа олборлож сэргээн засаж авна гэдэг маш хүнд байсан. Манай улсын хувьд олборлолтын багаж төхөөрөмж илүү хөгжсөн тул Монгол талд харамгүйгээр тусалж хамтран ажиллана” гэж Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Саб хэлэв. Солонгосын соёлын өвийн сан нь соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, бүтээлч байдлаар хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү байгууллага нь 1980 онд Солонгосын соёлын дурсгалыг хадгалж хамгаалах нийгэмлэг нэрээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос өдгөө хүртэл Соёлын өвийн сан нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сан биет бус өв болох язгуур урлаг, уламжлалт гар урлал, уламжлалт зан үйлийн төрлүүдийг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах үйл ажиллагаа, соёлын өвийн судалгаа, соёлын өвийн боловсрол, олгох хүрээнд соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд дотоод, гадаадын төсөл, санхүүжилтийг олгодог эрх бүхий байгууллага юм.

   Соёлын өвийн үндэсний төвийн санаачилгаар хоёр байгууллагын төлөөлөл өнгөрөгч дөрөвдүгээр сард Солонгос Улсад танилцах, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтын хүрээнд Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Соб болон тус сангийн төлөөлөл Монгол Улсад  ийнхүү ажлын айлчлал  хийж байгаа юм. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын соёлын өвийг хадгалж, хамгаалах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хийж, Соёлын өвийн үндэсний төвтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол болов. Цаашид талууд хоёр улсын соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлж, техник, технологийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Соёлын өвийг үйлдвэрлэл, аялал жуулчлал, эдийн засгийн эргэлтэд оруулахад туршлагаа хуваалцана

Монголын Соёлын өвийн үндэс­ний төвийн захирал Г.Энх­батаас соёлын өвийг хэрхэн хамгаалах, сэр­гээн зас­варлах, өвлөн уламжлуулах талаар тод­руул­га авлаа.

-Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд ямар ямар ажлууд тусгагдсан байна вэ?

-Солонгос улс бол биет бус өвийг уламжлах тал дээр арвин туршлагатай, хүн рүү чиглэсэн ажил хэрэгжүүлдэг. Соёлын өвийн шинээр баригдаж байгаа барилгад техник технологийн туслалцаа үзүүлэх, соёлын өвийг бүтээлч үйлдвэрлэл, эдийн засаг, аялал жуулчлалын эргэлтэд оруулахад туршлагаа хуваалцах чиглэлээр хамтран ажиллана.

-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах барилга байгууламжийн ажлыг 2014 онд эхэлсэн. Барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах барилга байгууламжийн ажил энэ оны аравдугаар сард дуусаж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-Соёлын өвийг сэргээн засварлах тал дээр боловсон хүчний бодлого хэр байдаг юм бол?

-Монгол Улсын музейд 2019 оны тооллогоор 240 гаруй мянган үзмэртэй гэсэн тоо гарсан. Үүнээс  статистик тоогоор 60-70 хувь эвдрэл, гэмтэлтэй байна. Нэн яаралтай сэргээн засварлах хэрэгцээтэй. Үүний тулд оношлох тоног төхөөрөмж, хүн хэрэгтэй. Дараа нь тохирох төрөлжсөн лабораториудад ажиллах боловсон хүчин шаардлагатай. Энэ үүднээс өнөөдөр ажиллаж байгаа 13, 14 хүн хаанаа ч хүрдэггүй. Жилд 20 орчим байгууллагын 150-200 үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Барилга ашиглалтад орсноороо сэргээн засварлах ажилтныхаа тоог 50-60 хүнтэй болгоно.

-Манай улсад ямар төрлийн соёлын өв устах аюулд ороод байна вэ?

-2018 оны байдлаар 8383 хүн биет бус өв өвлөн  уламжлагчаар бүртгэгдсэн. Эрсдэлд орж буй хүчин зүйлийг судлаад үзэхэд биет бус өвүүд бүдгэрч балрах хандлагатай байна. Өвлөн уламжилж буй хүмүүсийн насжилт өндөр болсон. Хоёрт суурин иргэншил, хотжилт нөлөөлж байна. Гуравт угсаатны бүлгээр газар орондоо амьдрах хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэж байгаатай холбоотой.

-Соёлын биет бус өвийг залгамжлан өвлүүлэхийн тулд чухам ямар ажлуудыг хийх шаардлагатай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2019 оны хоёрдугаар сард “Соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт судлагдаагүй өвийг судлах, хамгаалахын тулд аймаг орон нутгийн дарга нар, соёлын биет бус өвийн чиглэлийн төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын баг хамтарч ажиллах зорилготой. Соёлын биет бус өвийг шавь сургалтаар, юм уу Соёл урлагийн их сургуульд түшиглэсэн тэнхимийн сургалтаар өвлүүлэн уламжлуулах боломжтой.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
  • “The Hu” хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлууллаа“The Hu” хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлууллааШинэ төрлийн коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж байгаагаас үүдэн “The Hu” хамтлаг Япон улсад хийх тоглолтоо хойшлуулжээ.
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу