2019-07-29 02:02

Тайваний олон улсын хүүхдийн кино урлагийн наадмын бүртгэл эхэллээ

   Тайваний олон нийтийн телевизээс зохион байгуулж буй “Ес дэхь удаагийн Тайваний Олон улсын хүүхдийн кино урлагийн фестиваль” (Taiwan International Children’s Film Festival, TICFF) есдүгээр сарын 6-ныг хүртэл онлайнаар оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна.  Тус тэмцээний төрөлд оролцсон кино бүтээл тус бүр дээд тал нь 3.500 ам.долларын шагнал хүртэх боломжтой аж. 

Энэ удаагийн фестиваль:

1. Тэмцээний төрөл

Үүнд: Богино хэмжээний уран сайхны кино, бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний хүүхэлдэйн кино, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, телевиз, интернетийн цуврал нэвтрүүлэг зэрэг 5 ангилал

2. Туршилтын буюу тэмцээний бус төрөл

Үүнд: 10-100 минутын баримтат кино, “бяцхан найруулагч” буюу 6-14 насны хүүхэд багачууд ганцаарчлан эсвэл багаараа бүтээсэн 1-30 минутын кино бүтээлээр оролцох зэрэг 2 ангилалд 12-оос доош насны хүүхэд багачууд үзэх боломжтой,

Тайваний олон улсын хүүхдийн кино урлагийн фестивалийг анх 2004 оноос 2 жилд нэг удаа зохион байгуулсаар ирсэн. Азийн анхны хүүхэд, багачуудад зориулсан кино урлагийн бүтээлийн фестиваль гэдгээрээ онцлогтой. Фестивалийн гол зорилго нь дэлхийн кино уран бүтээлчдийг хүүхдэд зориулсан бүтээлч, сонирхолтой, олон талт соёлын элементийг шингээсэн кино бүтээл туурвихад уриалахад чиглэдэг.

“Ес дэхь удаагийн Тайваний олон улсын хүүхдийн кино урлагийн фестиваль”-ийг 2020 оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Англи хэл дээрх бүртгэлийн журмыг http://www.ticff.org.tw/en/competition/Submission цахим хуудаснаас авах боломжтой.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу