2019-07-29 09:13

"Хангайн цом-2019" яруу найргийн наадамд Д.Цогбадрах тэргүүллээ

   "Хангайн цом-2019" яруу найргийн наадам өчигдөр Архангай аймагт боллоо. Энэ жилийн наадмын онцлог нь 20 дугаар зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болсон билээ. Тус наадмын тэргүүн байрт яруу найрагч Д.Цогбадрах, дэд байрт Н.Гантулга, гутгаар байрт Т.Амар-Амгалан, дөрөвт Б.Жамбалдорж, тавд Б.Хадбаатар нар удааллаа. Цэл залуухан яруу найрагчид хүч түрэн орж ирж, цээжиндээ багтаж ядсан шүлгүүдээр цэнхэрхэн хангайд найргийн хур асгаруулав.

   "Хангайн цом-2019" наадам "Сумын заан", "Байрны хүүхдүүд", "Жимсэнд явсан өдөр" гэх олон сайхан шүлэг, МУГЖ Энхзулын "Бүсгүй ааль", 3 Маа-гийн "Бодол" зэрэг олон дууны эзэн, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн төрсөн нутаг Өндөр-Улаан суманд боллоо.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу