2019-09-02 08:27

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

   Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын Цэргийн чуулгууд буюу Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр хөгжимчид хамтран хүндэтгэлийн тоглолтоо ирэх 09 дүгээр сарын 03-нд 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд хийнэ.

   Монгол Улсын Батлан Хамгаалах Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж буй цэргийн чуулгуудын хамтарсан тоглолтод та бүхнийг урьж байна.

   Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу