2019-09-13 08:09

Рианна “Savage X Fenty” шоугаа толилуулав

   Рианнагийн иж бүрдэл дотуур хувцасны брэнд Savage X Fenty есдүгээр сарын 10-ны өдөр Нью-Йоркийн загварын долоо хоногийг чимлээ.

  Алек Век, Кара Делевин, Жоан Смоллс, жүжигчин Лаверн Кокс болон дуучин Нормани нар уг брэндийн хамгийн сүүлийн үеийн загварыг өмссөн ба тэр өдөртөө “Амазон Фашион”-ээр зарагдаж эхэлжээ. Хэлси, Мигос, Тьерра Вакк, Д.Ж.Калид нарын одод оролцож, үзэгчдийг хөгжөөсөн байна.

  Бизнес эрхлэх болсон дуучин өөрийнхөө онлайн дэлгүүрийн хуудаст коллекцоо хийх явцын бичлэгээ тавьжээ. Тэрбээр хэлэхдээ “Savage X Fenty” брэндийн гол зорилго бол эмэгтэйчүүдийг өөртөө үргэлж итгэлтэй байлгаж, өөрсдийгөө тодорхойлоход оршино. Дотуур хувцас зохион бүтээх дүрэм гэж үгүй. Биед эвтэйхэн, бас хүссэнээрээ секси харагдаж болно” гэжээ.

  Рианнагийн брэндийн хамгийн их зарагдсан хувцсууд дунд эвтэйхэн гэхдээ загварлаг, чөлөөт өмсгөлтэй байхаас гадна пүүсүү, торон, өргөгддөг хөхний даруулгатай дотуур хувцсууд бий аж.

  Savage X Fenty нь Нью-Йоркийн загварын долоо хоногт толилуулсан хоёр дахь шоу юм. Өнгөрсөн жил анхныхаа шоунд олон төрлийн модель, бүр хоёр жирэмсэн эмэгтэй оруулж, дүр төрх дээр их анхаарал хандуулсан хэмээн олноос магтаал хүртсэн билээ. Энэхүү шоутай хамгийн дөхүү шоу болох “Victoria Secret” загварын шоу нь зөвхөн энэ жил хийгдэхгүйгээр цуцлагдсан байна. Илүүдэл жинтэй болон трансжендер моделиудыг оруулдаггүй гэж ихээр шүүмжлүүлдэг энэхүү шоуны талаар 2018 онд Эд Разек “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ шоу бол зүгээр уран зөгнөл” гэжээ.

  Fenty нь тансаг брэндэд тэр болгон байдаггүй маш олон төрлийн өнгөний сонголттой гоо сайхны бүтээгдэхүүн болон маш олон янзын хэмжээтэй хувцасны хэсгээс бүрдэж байгаа юм. Тус брэндээ танилцуулснаар Рианна тансаг брэндийн анхны өнгөт арьстай эмэгтэй эзэн болсон билээ. Fenty брэнд өргөжихийн хэрээр Рианна өөрийн брэндийн мөн чанарыг улам тодруулсаар байна.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: CNN

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу