2019-10-01 02:18

Монголын номын санчид “Хамтдаа хэлэлцье - Хамтдаа хөгжье” уриан дор VI дахь удаагаа чууллаа

Монголын номын сангуудын консорциумаас Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Соёл урлагийн их сургууль, Герман, Монголын хамтарсан ашигт малтмалын дээд сургууль (GMIT)-тай хамтран “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг  2019 оны 9 сарын 27-ны өдөр зохион байгууллаа. 

2014 оноос эхлэн жил бүр Монголын номын сангуудын консорциумаас дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тус асуудлаа шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн зөвлөгөөнөө  “Хамтдаа хэлэлцье - Хамтдаа хөгжье” уриан дор хот, хөдөөгийн 70 гаруй номын сангийн төлөөлөл болох 100 орчим номын санч, мэдээллийн ажилтнууд болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулж байгаагаараа онцлог юм. 

Зөвлөгөөнөөр номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын эрх зүйн шинэчлэл, Номын сан судлал хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, Мэдээллийн боловсрол: Хуурамч мэдээллээс сэргийлэх арга замууд, Цахим каталогийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, Номын сангуудад нэвтрүүлж буй сайн туршлага, Нийтийн болон сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа зэрэг олон чухал сэдвүүдийг онцлон хэлэлцэв.  

“Энэхүү зөвлөгөөн нь Хот, орон нутгийн бүх төрлийн номын сангийнхан ирж оролцдог Номын санч мэдээллийн ажилтнуудын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсон” хэмээн зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нээлтийн үеэр хэлэв.

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд номын сангийн мэргэжлийг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчилсан үзэсгэлэн болон төрөл бүрийн номын худалдаа гарсан байлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://www.mongolianlibraries.org/

 

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ

Утас: 99041577, 88901644

E-mail: info@mongolianlibraries.org.mn

Web: www.mongolianlibraries.org.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу