2019-10-09 07:43

“48 цаг-Монгол 2019” наадам бүтээлүүдээ авч дуусчээ

   Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 24 багийн 48 цагт багтаан туурвисан кино бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Кино наадам үзвэрүүдээ энэ сарын 9,10-ны ѳдрүүдэд “Тэнгис” кино театрт үзэгчдэд толилуулах бөгөөд шилдэг бүтээлүүд болон "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ын эздийг тодруулна.

   “48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх юм. Мөн шилдэг бүтээл 2020 оны Каннын кино наадмын бэсрэг киноны буланд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох боломжтой гэдгийг “48 цаг-Монгол” кино төслийн багийнхан онцолсон. Манай улсын хувьд 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч бүтээлээ толилуулж байсан билээ.

Ц.ДЭЛГЭРМАА

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу