2019-10-15 03:58

Д.Болдын хамтрагчдын уран бүтээл "хүлээлт" үүсгээд байна

Хөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийж сонсогчиддоо бэлэг барьдаг. Өөрийн уран бүтээлээс гадна  урлагтай дурласан залуу уран бүтээлчтэй хамтран уран бүтээлээ туурвидаг үлгэр жишээ ч залуу. 

Тэгвэл тэрбээр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлагтай хамтран уран бүтээл туурвихаар болсон байна. 

 "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэх гэж буйгаа саяхан дуулгаж байсан дуучин ийнхүү хамтрагчийнхаа тоог нэмж байгаа бололтой.

 

Мөн дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно. Ийнхүү тэдний шинэхэн бүтээлүүд хүлээлт үүсгээд байна. 

 

Дашрамд дуулгахад, илүү их мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл: B production-ы цахим хуудсыг дагаарай.

Фэйсбүүк: https://www.facebook.com/bproduction.mn/

Инстрагмм: https://www.instagram.com/bproduction.mn/

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • УДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУлсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу