2019-10-18 01:37

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

   Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

   Тэгвэл 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр орой “Тэнгис” кино теарт шилдгүүдээ тодрууллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц хэлсэн үгэндээ “Юуны өмнө кино наадамд оролцож байгаа таван орны уран бүтээлчиддээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны нэрээс өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье. Кино урлаг гэдэг нийгмийн толь байдаг. Кино урлагаар дамжуулж, нийгмийг соён гэгээрүүлж, нийгэмд эерэг зөв мэдээллийг хүргэх боломж бүрддэг. Энэ жилийн кино наадам Нийслэл хотын 380 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байна. Нийт кино уран бүтээлчиддээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

   Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэг “Хийморь”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж “Би нар”, “Шилдэг профессор”-оор Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Халуун зүрх”, “Шилдэг уран сайхны кино”-оор Ж.Сэнгэдорж “Би нар” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарди” шагналын эздээр тодорлоо. Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнг “Хангарди” шагналаар шагнасан юм.

   “Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын түвшний чанартай уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу