2019-10-26 04:17

“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

 

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан, залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлт Отгонтэнгэр Их сургуулийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт шалгарсан 80 оюутан, залуучууд, зохион байгуулагч багийн гишүүд оролцлоо.
 
Хотын соёл нь иргэдийн хувийн соёлоос эхлэх тул улс орны ирээдүй болсон оюутан, залуусаас шилдэг 80 оролцогчийг сонгон соёлжсон, хотод амьдрах зөв хэвшил бүхий залуучуудыг бэлтгэх, хотын соёлд сургах, цаашлаад хамтарч нийгэмд хотын соёлыг таниулах, соёлч иргэн байхад уриалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хотын соёлыг Улаанбаатар хотын иргэдэд таниулан сурталчлах, нөлөөлөх нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм.
 
Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
- Хотын соёлыг сурталчлах, таниулах сургалт,
- Төсөл хэрхэн бичих талаар мэдлэг олгох сургалт,
- Илтгэл мэтгэлцээний тэмцээн,
- Хотын бүтээн байгуулалттай танилцах аялал,
- Төсөл санаачлан хэрэгжүүлэх зэрэг хэсгээс бүрдэх бөгөөд хуваарийн дагуу зохион байгуулагдаж, аравдугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд үргэлжилнэ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу