2019-10-31 04:11

Зүүдний хаалган дээр зүрхээ уяраан уулзацгаах уу

Хөгжмөөр өөрсдийгөө хөглөдөг залууст үргэлж сонсон эрч хүчийг мэдэрдэг олон дуу байдаг. Тэрхүү жагсаалтад нь "Зүүдний хаалган дээр" Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын дуу багтсан гэдэгт эргэлзэхгүй байна. 

Түүний шинэ уран бүтээлд фэнүүд нь ихээхэн ам сайтай байгаа бөгөөд шинэлэг зураг авалттай клип болсон хэмээж буй.

...Шөнө бүр зүүдний хаалга онгорхой

  Шүлгийн мөр шиг бодол задгай

  Зүүдний тэр хаалган дээр 

 Зүрхээ уяраан уулзацгаая... шүлгийг Болор цомын эзэн  Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэрлэж, 100 хувь амь хөгжимтэйгээр дуучин Д.Болд амилуулжээ. 

 

Клипийг  TJ entertainment-д бүтээж, The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тогложээ.

Дууны тохируулгыг  Upside Down Dog Studio,  Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering - Warren Sokol (USA), Клипний найруулагчаар Нямаа ажилласан байна.

Сонирхуулахад, хөгжмийн найруулгыг Төрийн шагналт, МУАЖ Н.Сувдын хүү гитарчин Мөнх-Оргил хийсэн юм. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу