2019-11-05 14:02

“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

   Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг германы мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа санаачилсан ба 2020-2021 онд үргэлжлэн хэрэгжих юм.

   Гадаад харилцааны яамны Гадаад  сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ХБНГУ-ын “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн“-гийн захирал, соёл, урлагийн менежментийн профессор, доктор К.Зийбенхаар болон Соёлын элч О.Оюунтуяа нарыг хүлээн авч уулзан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Төслийн хүрээнд ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгэж буй туршлагатай профессор, доктор К.Зийбенхаар нь соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, эрхзүй, маркетинг, олон улсын хамтын ажиллагаа, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг сэдвээр манай соёл, урлагийн мэргэжилтнүүдэд эрчимжүүлсэн сургалт явуулж байна.

   Сургалтын үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтийн захирал Михаил Хайнст нар соёл урлагийн 17 байгууллагын удирдлагууд болон сургалтад оролцогчдод соёл урлагийн маркетинг, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал, олон улсын харилцаа хамтын ажиллагааны сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

   “Соёл урлагийн менежмент Монголд“ (KUMA) хөтөлбөр нь мэргэжлийн өндөр түвшний эрчимжүүлсэн сургалт төдийгүй урт хугацааны хөтөлбөр гэдгээрээ онцлог юм байна.

Эх сурвалж: ГХЯ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу