2019-11-17 09:19

"Ну, погоди!" буюу “Чамайг даа!”-гийн шинэ ангийг хийнэ

   "Союзмультфильм" кино студийн тэргүүн Юлиана Слащева Санкт Петербургийн олон улсын соёлын форумын үеэр энэ талаар мэдэгджээ. 2020 оны зун гэхэд шинэ 26 анги бэлэн болно.

   “Чамайг даа” 1969 онд анх дэлгэцэд гарсан. Зөвлөлтийн хүмүүс энэ киног хүүхэд, томчуудгүй тэсэн ядан хүлээдэг байлаа. 2014 онд ОХУ-ын олон нийтийн судалгааны “Общественное мнение” сангаас “Хамгийн дуртай хүүхэлдэйн кино” санал асуулга явуулахад “Чамайг даа” 20 хувийн саналаар тэргүүлсэн. Хоёрдугаар байрт 7 хувийн саналаар  “Маша, Миша хоёр”, гуравдугаар байрт “Простоквашиноос ирсэн гурав” 5 хувийн саналаар орж байв. Гэхдээ “Чамайг даа” кинонд дуртай хүмүүс шинэ ангийг тэсэн ядан хүлээх биш, харин сэтгэл түгшин хүлээж байгаа гэнэ. Учир нь ОХУ-д алдартай хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг шинээр хийгээд амжилт олж байсан түүхгүй.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу