2019-11-18 08:23

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

    Бямбасүрэнгийн Шарав хэмээх ариун увдист хөгжмийн зохиолчийн уран бүтээлүүдээс хамгийн олон эгшиглэсэн нь СЭРСЭН ТАЛ бүтээл. Москвагийн их театр, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаа дэлхийг сэрээсэн Монголын их тал мөнхийн бүтээл. Угаас Б.Шарав Монголын тал, эзэн Чингис хаанаа хамгийн их магтан дуулсан хөгжмийн зохиолч. Тийм ч учраас чихнээ уянгалж, зүрхнээ эгшиглэсэн эгэлгүй эгэлгүй талын цуурайгаараа төрийн тэргүүнээ бөхийлгөн байж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон. Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн талын уянга энэхүү агуу бүтээлээ Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимд зориулан 1984 онд туурвижээ. Хүссэн хөгжмийн зохиолч бүр их найрал хөгжимд зориулан бүтээл бичих нь ховор. 

   XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн нар их найралд зориулан цөөн бүтээл туурвисан байдаг. Энэ бол Б.Шарав хөгжмийн зохиолчийн Үндэсний найрал хөгжимд зориулсан анхны удиртгал төдийгүй улсын захиалгаар бичсэн бүтээл юм.  Төрийн тоглолтыг зохион байгуулагчдаас ардын найрал хөгжимд зориулсан зохиол хэрэгтэй байна гэсэн нь сургуулиа дөнгөж төгссөн Б.Шаравын хувьд хүндхэн даалгавар байсан гэдэг. Тэрбээр хэзээд эгэл даруу зангаараа “За, би бичье ээ” гэсэн байна. Хожим  энэ тухайгаа "Харин ч их амархан бичсэн дээ. Одоо бодоход тэгж их сууж байлаа, ингэж зовж байжээ гэж боддоггүй. Нэг л мэдэхэд дууссан. Дуусгаад найрал хөгжимчидтэйгээ тоглож үзлээ.

   Ж.Чулуун гуай удирдаж байсан. Концертын найруулагч, зохион байгуулах комиссынхон зэрэг олон хүн сонссон. Аргагүй шүү дээ, нарийн хяналттай байсан үе юм чинь. Жаахан засвар оруулж байсан санагдана. Тэгж энэ бүтээл минь бүтсэн байдаг” хэмээн дурсчээ. Малчны хүүгийн жинхэнэ нүүдэлчин  ахуйгаас төрсөн  СЭРСЭН ТАЛ бол ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлэлийг дүрслэх учиртай байжээ. Энэ өрнөл бадралын магтуу 35 жил өртөөлөн цуурайтаж байна. Дорнын уудам талд амьдрал сэрж байгаа мэт дэндүү өрнүүн, цог золбоотой энэ хөгжмийг бичихдээ тэрбээр төрөлх сумынхаа наадмын өглөө, хурдан морь унаж явсан бага насаа дурсан санасан гэдэг. Тийм ч учраас Монголын төрийн их найр, наадмын баяр баясгалантай СЭРСЭН ТАЛ эрхгүй зохицдог билээ. Монгол орны сэрж буй ирээдүйг бэлгэдсэн СЭРСЭН ТАЛ-д олон хүний сэтгэл шингэсэн учраас өдийг хүртэл тэнгэрлэг оршиж байгаа болов уу.

   Хөгжим гэдэг тэнгэрээс асгарсан тэргэл аялгуу юм. Тиймээс ТА минь өдгөө Монголын уудам талаа тэнгэрийн энгээр таалах болжээ. Гагцхүү СЭРСЭН ТАЛ монголчуудын сэтгэлд үүрд эгшиглэнэм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу