2012-04-11 07:12

Туульч Э.Баатаржав

 


Ардын урлагаа хилийн чанадад сурталчилж яваа туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржав эх орондоо уран бүтээлийн ганзага дүүрэн олзтой ирээд байхтай нь таарлаа. Тэрбээр монгол тууль, хөөмий, цуурыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн түүхэн цаг үе оолон Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан “Монгол Урианхайн хөөмий” DVD-гээ өлгийджээ.

Ховд аймгийн Дуут сумын Босгын эх гэдэг газар мэндэлсэн түүний бага нас их туульч С.Чойсүрэн, БУртнасан, Б.Авирмэд, цуурч Ц.Авирмэд, З.Ядмаа, П.Наранцогт, Ж.Эрдэнэцогт нарын дунд өнгөрчээ. Энэ сайн багш нарынхаа дэмжлэгээр мартагдаж тасрах шахсан тууль, цуур, хөөмийг өвлөн авсан байна. Түүний аав, өвөг эцэг нь мөн туульч юм. Э.Баатаржав энэ бүхний талаар “Тууль, цуур, хөөмий гурав хоорондоо салшгүй, нэгэн цогц урлаг гэдгийг хүүхэд ахуй цагаасаа мэдэрсэн.

Хослуулан эзэмших нь мэдээж хэцүү. Уран бүтээлчээс асар их хөдөлмөр, ур чадвар шаарддаг. Тиймээс эртний хэл хуур, товшуур икэлийн татлагуудыг язгуур эхээр нь энэ бүхэнтэй хамтатган суралцахаар зориглосон. Гэхдээ энэ зам дардан байгаагүй. Сум, багт малын бэлчээрт ардын авьяастнуудтай уулзаж, ёс заншил их урлагаасаа сурах, судлах ажлыг удаан үргэлжүүлсэн. Одоо ч энэ аян дуусаагүй. Монгол үндэстний соёлын чухал төлөөлөгчидтэй уулзахаар монгол туургатнуудаар тойрон явсны эцэст дээрх урлагуудыг цогцоор нь эзэмших хүсэл биелж байна” гэлээ.

Э.Баатаржав Буриадын хөгжимчин Аркады Доржаевагаар хөгжмийн онол, нот заалгуулж, 1999 онд “Хөлгөн туульс” ардын урлагийн ганц хүний хамтлагаа байгуулжээ. Тэрбээр товшуур, цуур, хуур, хэл хуур зэрэг хөгжмийн зэмсгээр уран бүтээлийн гараагаа эхэлж 2004 онд анхны тайлан тоглолтоо Үрэмч хотод хийсэн байна. Мөн Шиньжааны Соёл урлагийн сургуульд ажиллахын зэрэгцээ нэрт монгол цуурч, Ээвийн голоор нутагтай Эрдэмтэй гурван жил хамтран ажиллаж туршлага солилцоод амжиж. Түүний, нийт монгол туургатны төлөөлөл багтсан “Ази-Европ” чуулгыг байгуулан монгол үндэстний урлагийг дэлхийд таниулах ажлыг эхлүүлсэн нь өнөөг хүртэл буухиалсаар явна.

Одоо Халимагий зам, ОХУ-ын Ардын жүжлгчин Конгор-Оол Ондар нарын ардын авьяастнуудтай хамтран уран бүтээл туурвиж байгаа аж. Өөрөөр хэлбэл Буриад, Тува, Саха, Якутын ардын авьяастан, эрдэмтэдтэй хамтран ажиллаж бие даасан болон хамтарсан тоглолтуудаа хийсээр явна. Э.Баатаржав мөн бүх монгол туургатан эрдэмтэн нөхдийн хамтаар Дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийг байгуулан удирдах зөвлөлд нь ажиллаж байна.

Цаг үргэлж ардын урлагаа сурталчлагч тэрбээр сүүлийн зургаан жил Урнанхайн язгуур хөөмийн гарал үүслийг модон цуур, “Баатарлагийн туульс” тай харьцуулан судалж уран бүтээлдээ хэрэгжүүлж байгаа аж. Тэрбээр бие даасан тоглолтоо ОХУ, АНУ, Англи-, Өмнөд Солонгос, Япон. Финлянд, Энэтхэг, Турк, Сингапур, Казахстан. Киргистан болон Арабын олон оронд амжилттай толилуулжээ. Э.Баатаржав одоогоор 23 оронд эх орныхоо язгуур урлагийг сурталчлан таниулаад байна. Үүндээ тэрбээр өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог.

Түүний тоглолт “NHK”, “BBC”, “Doiche Well”, CCTV” зэрэг дэлхийн томоохон телевизийн сувгуудаар цацагдаж, Монголын нэрийг дуурсгажээ. Э.Баатаржав 2006-2007 онд “Монгол Алтайн цуур” номоо Францын эрдэмтэн М.Санторийн хамт англи хэлэнд хөрвүүлж гадаадын олон уншигчид хүргэсэн байна. “Уран бүтээл оргилсоор л байх болно” гэж онцлох тэрбээр мөн 2006 онд Америкийн урлаг судлаач Эндрю Колбел, Австралийн хөгжим суддаач Кейли Жек нарын хамт “Хүннү Урианхай аялгуу” цомог гаргажээ. Гурван үеийн алдарт туульчдын халааг залгамжилсан түүний өвөө, аавынх нь талаар товч танилцуулья.

Түүний өндөр өвөг

Урианхайн нэрт туульч баян Алтайн өвгөн буюу Хоо Живэртийн Мэнгит бол түүний өндөр өвөг юм Алтайн их нуруугаар нутагладаг урианхайчууд зуны дэлгэр цагт ах дүү, амраг садангаараа уулзалдан уул овоотоо тахиж, үлгэр туульсаа сонсон, ан авд мордож, цуурын цагаан аян, цуутай Удган голоороо дамжуулж тэнгэр лусаа баясгадаг заншилтай. Энэ заншил өнгөрөгч зууны 30-аад он хүртэл үргэлжилсзн гэдэг. Олон зуунаар дамжиж ирсэн энэ зан үйлийн чухал төлөөлөгчийн нэг бол туульч, ардын билэг зүйч Мэнгит ахайтан юм.

Урианхайчууд эрт үеэс сур харвах, ан гөрөө хийх, туульс хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх урлаг, тэнгэр тахих зан үйлээ язгуур эхээр нь хадгалж иржээ. Туульч Мэнгит “Алтайн магтаал”-ыг Цагаан уулын магтаал буюуАлтай уулын магтаал нэрээр хайлдаг байж. Тэрбээр цаг үргэлж баян буурал Алтай, цаст цагаан уул хүчирхэг мөнх тэнгэр, атаа таван тэнгэр минь гэж залбирдаг байсан учир тэнгэр шүтлэгийн үгээр нь баян Алтай өвгөн гэж авгайлах болжээ.

Мэнгит гуай “Баянцагаан өвгөн”, “Аргил цагаан өвгөн”, “Хаан цэцэн зурхайч”, “Галзуу хар хөхөл”, “Зул алдар хаан”, “Алтай Чингэл баатар”. “Улаан хар бодон ” , “Хүрэл алтан дөш”, “Гунан улаан баатар” гэсэн есөн том туульсыг үр хүүхэд болон үлгэрч Дандиндоржид хүүгийн, тод бичгээр бичиж үлдээсэн нь хосгүй үнэт өвд тооцогддог байна. Мэнгит “Наран татлага”, “Ээвийн долгион”, “Алтан нуурын урсгал” гэсэн эртний аялгууг чадварлаг цуурддаг байсныг Чингэл, Хандгайтын Урианхайн настнууд одоо ч үр ач нартаа бахдан өгүүлдэг байна.

Тэрбээр Живэрлэг нэрт ганц хүүтэй байжээ. Живэрлэг нь Цэрэн, Хорлоо, Эрдэнэцогт, Цагаанхүү, Бямбажав нэртэй таван хүүхэдтэй. Живэрлэг тууль хайлдаггүй малчин бөгөөд Живэрлэгийн дунд хүү Эрдэнэцогт өвөөгийнхөө туульс хайлах эрдмийг гаргууд өвлөжээ.

Түүний өндөр аав

Э.Баатаржавын аав, туульч Ж.Эрдэнэцогт 3-4 тууль хайлдаг байсан бөгөөд олон үлгэр мэддэг, алиа хошин зантай нэгэн гэдгээр нь нутгийнхан нь андахгүй. Тэрбээр есөн нүд, есөн цацал, есөн чандмань толгойтой товшуур, икэл хөгжим урлахдаа гаргууд байж. 1968 онд Америкийн нэрт монголч эрдэмтэн Х.Гомбожав “Гунан улаан Баатар”, “Баян цагаан өвгөн” туульсыг хайлахад нь соронзон хальсанд бичиж, зургийн хамт хадгалжээ.1982 онд хүү Э.Баатаржавтаа товшуур хөгжим урлаж үлдээсэн нь одоо ч хадгалагдсаар. Мөн Урианхайн нэрт туульч С.Чойсүрэн Ж.Эрдэнэцогтыг гэртээ залж тууль хайлуулдаг байсан нь чадварлаг уран бүтээлч болохыг нь илтгэнэ.

 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу