2019-11-22 03:39

Монголын уран бүтээлчид Тайваньд одтой байлаа

   Монголын зураач Ж.Мөнхжаргалын “Үдэш: Сар дэлхийг зүүдлэх үед” хэмээх уран зураг нь Тайванийн “Да Дүн урлагийн үзэсгэлэн 2019” наадмын усан будгийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн нь Монгол уран бүтээлчийн авсан анхны шагналт байр боллоо.

   Үүнээс гадна энэ жил хэвлэмэл уран зургийн төрлөөр З.Уянга, уран баримлын төрөлд Д.Отгонбаяр, гар урлалын төрлөөр А.Чогдгаваа нар тус тус уран бүтээлүүдээрээ амжилттай оролцон эцсийн шалгаруулалтын шагналт байрыг эзэлж чадсан юм. Нийтдээ уг үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдээс гадаадын уран бүтээлч байсны дөрөв нь ийнхүү Монголынх байлаа.

   Улаанбаатар хотын Тайпэй дэх Худалдаа, эдийн засгийн Төлөөлөгчийн газрын төлөөлөгч ноён Л.Золзаяа шагнал гардуулах ёслолд урилгаар оролцон, Ж.Мөнхжаргалд шагналыг нь гардуулж өглөө. “Да Дүн урлагийн үзэсгэлэн”д Монголын уран бүтээлчид оролцсоноор дэлхий дахинд Монголын өвөрмөц соёл, зан заншилтай танилцах боломжийг илүү нээлттэй олгож байгаа бөгөөд энэхүү тэмцээнд манай уран бүтээлчид оюун ухаан, ур чадвараа уралдуулан оролцож бусад орны уран бүтээлчидтэй харилцан туршлага солилцох боломжийг мөн олгож байна” хэмээн Л.Золзаяа хэллээ.

“Да Дүн урлагийн үзэсгэлэн” нь 1996 оноос хойш 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2002 оноос гадаад орны уран бүтээлчдийн бүтээлүүдийг хүлээн авч эхэлсэн. Тус үзэсгэлэн нь усан будаг, тосон будаг, гэрэл зураг, уран баримал, гар урлал болон дижитал урлал гэх мэт нийт 11 төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд нийт шагналын сан нь 130 мянган америк доллар юм.

У.ДАВАА

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу