2019-12-05 03:32

Завханы залуучуудын хөгжлийн хөтөлбөрөө сумдын иргэдэд танилцуулж байна

   Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол Улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилгоор Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, иргэдээ сонсохоор Завхан аймгийн бүх сумдаар ажиллаж байгаа билээ.

   Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд Завхан аймгийн сум бүрээс залуус нэгдсэн бөгөөд өнгөрсөн сард тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Түдэвтэй, Баянтэс сумдын иргэд хөдөлмөрчид болон тус сумдын багийн малчдад танилцуулсан бол энэ удаад Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумдад ажиллаж байгаа юм байна.

   Иргэдийн хувьд хөгжлийн хөтөлбөртэй байх нь хамгийн зөв, цаашид энэ хөтөлбөрийг Завханчууд нэгдэж хэрэгжүүлэх ёстой гэдгийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд нутгаа гэсэн залуучууд нэгдэн боловсруулсан хөгжлийн хөтөлбөр дээр иргэд өөрсдийн санал бодлоо хэлж, нутгийн иргэдийн саналыг тусгаж явах нь хөгжлийн хөтөлбөрийг цаашид үр дүнтэй хэрэгжих боломжтой гэдгийг хэлж байна. Энэ дашрамд дуулгахад “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнгийн залуучууд энэ сарын 10-нд “Шинэ Завхан” оюутан, залуучуудын хөгжлийн форумыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу