2020-01-02 06:34

Урлаг.мн сайт оны шилдэг төрөлжсөн мэдээллийн сайтаар тодорлоо

   Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан билээ. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус наадамд цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага буюу сайт тодорсон юм. Тэгвэл 2019 оны шилдэг “Төрөлжсөн мэдээллийн сайт” номинацийн эзнээр Урлаг.мн сайтын хамт олон бид тодорсон билээ.

   Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид 2009 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээл туурвилын талаарх мэдээллийг олон түмэнд хүргэж ажилласан билээ. Энэ дашрамд манай сайтын бүхий л мэдээ мэдээлэл, үйл ажиллагаатай 10 жилийн турш хамтдаа байсан эрхэм уншигчиддаа болон хамтран ажиллаж ирсэн соёл, урлагийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, уран бүтээлчиддээ баяр хүргэе.

Таныг урлагийн тэнгэр өнөд ивээж явах болтугай...

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу