2020-01-03 07:07

Д.Болд шинэ оны анхны уран бүтээлээ цацлаа

Дуучин Д.Болд шинэ оны анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр “Vandebo” хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтарсан "AYO" дууны клипээ хүргэсэн. Энэхүү клипийг 1 сая 576 мянган хүний хүртээл болсон юм.

Тэгвэл өчигдөр орой тэдний хамтарсан хоёр дахь уран бүтээл болох "Чамд сонсогдож байна уу" дууны клип цацагдлаа.  Одоогийн байдлаар тус клип дуучин Д.Болдын албаны ёсны Youtube хуудаснаа тавигдсан бөгөөд 56 мянган хүнд хүрчээ.

"Чамд таалагдаж байна уу" дууны үгийг “Vandebo” бичиж, хөгжмийг Д.Болд зохиожээ. Харин хоолойн бичлэгийг "440Hz records" бичүүлсэн бөгөөд хөгжмийн бичлэгийг  The Library Records хийсэн байна.

Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг  Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering - Warren Sokol (USA)-д хийж,  клипийг TJ Entertainment -д бүтээжээ. Түүнчлэн Урангоо, Хүслэн, Биндарьяа, Мөнх-Эрдэнэ нар бүжиглэсэн бөгөөд нүүр make-up Artist Цолмон ажиллажээ.

Сонирхуулахад, Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа өөрийн уран бүтээлээ хүргэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан залуу уран бүтээлчдийн гайхалтай гэрэл асаасан дуунуудыг олны хүртээл болгосон билээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу