2020-01-14 11:53

Харбины цас, мөсөн урлагийн фестивальд Монголын уран бүтээлчид тэргүүллээ

   БНХАУ-ын Хэйлонжиан мужийн Харбин хотноо жил бүр зохион байгуулдаг цас, мөсөн урлагийн фестивальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож тэргүүн байр эзэлжээ. Монгол Улсаас Улаанбаатар хот, Завхан аймгийн уран бүтээлчид хоёр баг болж оролцсон бөгөөд нөгөө баг нь гуравдугаар байранд шалгарсан байна.

   Нэгдүгээр сарын 13-нд болсон уг фестивальд дэлхийн 10 улсын 25 баг оролцсон байна.  Монгол уран бүтээлчид “Биднийг авраач” нэртэй байгаль хамгааллын сэдэвтэй бүтээлээрээ түрүүлжээ. Монголын багийн урласан хөшөөнд Австрали тивийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан аж.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу