2020-01-15 05:17

ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив өгчээ

   "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Тэгвэл нэгэн таатай мэдээлэл хүргэхэд, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид тэргүүтэй ӨМӨЗО-ны уран бүтээлчид хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд 112.935 мянган юань буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх Хаан банкин дахь 5212071351 тоот дансанд шилжүүлсэн байна.

   Тэрээр тус хандивын аяныг санаачлагч ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид өөрийн цахим хуудсандаа

“Сайн байцгаана уу?

Монголын нэгэн сод уран бүтээлч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний хайрт гэргий, гайхамшигт дуучин, үзэсгэлэнт Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан Өвөрмонгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан хандивын аян маань
өндөрлөж байна.

Анх миний сайхан найзууд болох Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Ж.Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нарынхаа хамт эхлүүлсэн энэхүү аян маань маш олон хүний сэтгэлд хүрч өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт 45,061,100 төгрөг цугларсныг Сарнайгийнхаа дансруу дөнгөж сая шилжүүллээ.

Бид өөр өөр зүс царай, өөр өөр улс, өөр өөр газар нутагт амьдарч байвч ХҮН гэдэг ганцхан төрөлхтөн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ дэлгэж амьдарцгаая. Та бүхэндээ баярлалаа.” хэмээн бичжээ.

   Дашрамд дуулгахад Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аянг Монголын уран бүтээлчид, урлагийн байгууллагууд өрнүүлж байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, 2-нд мэргэжлийн урлагийнхны "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

   Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу