2020-01-16 03:48

Шилдэг бүтээл шалгаруулах "МОРИН ХУУР 2019" наадмын бүртгэл эхэллээ

   Хөгжмийн зохиолч, ая зохиогчдын 2019 онд бүтээн туурвисан дууны уран бүтээлийн шилдгийг тодруулах наадмын бүртгэл эхэллээ. Энэхүү наадам нь 33 дахь жилдээ зохиогдож байгаа юм.

  Монгол үндэсний хөг эгшиглэгээт дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, алдаршуулах, оны шилдэг дуу шалгаруулах зорилготой “Морин хуур” наадам нь дараах гурван төрөлд өрсөлдөнө. Үүнд,
 

  • Мэргэжлийн  дуу:  Аялгууны хувьд цараа багтаамж ихтэй, шүлгийн утга агуулга өргөн хүндэтгэлтэй, дуулаачаас мэргэжлийн өндөр ур чадварыг шаардсан хөгжмийн дарамж зохирлыг мэргэжлийн түвшинд боловсруулсан дууны уран бүтээл
                                       
  • Нийтийн дуу: Дуучнаас хоолойн цараа шаардахгүй, нийтээр даган дуулах боломжтой, ардын болон орчин цагийн хөг хэмнэл, утга агуулгыг илэрхийлсэн үндэсний хэв шинжтэй дууны уран бүтээл
     
  • Эстрад дуу:  Рок, поп, джаз урсгал чиглэлд бичигдсэн сэдэв агуулга чөлөөтэй орчин цагийн дууны уран бүтээл 

Бүтээлд тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь 2019 онд зохиогдсон байх бөгөөд дууны сэдэв, агуулга чөлөөтэй. Бүтээл нь зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй байх ба уралдаанд оролцогчид дуугаа шат тус бүрд ямар  хөгжимтэй хамсран дуулахаа урьдчилан мэдүүлж, хувийн бэлтгэлээ хангасан байна. Зохиолч нь наадмын төрөл тус бүрд 1-2 дуугаар оролцож болно.

Уралдааны бүртгэл: Энэ сарын 13–30-ны өдрийг дуустал Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Соёл урлагийн газрын 128  тоот өрөөнд ажлын өдрийн 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ. Орон нутгаас оролцогч нь mongolian.composer@gmail.com  цахим хаягаар материалаа ирүүлж болно.  Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд,
 

  • Дууны шүлэг, аялгуу /төгөлдөр хуурын дарамж /клавир/
  • Дууны хөгжмийн бичлэг хийгдсэн бол сонсох CD  
  • Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүний 2019 оны татвараа төлсөн баримт
  • Дуугаа бүртгүүлэхдээ уралдаант шалгаруулалт тус бүрд ямар  хөгжимтэй хамсран дуулахаа урьдчилан мэдүүлнэ.
  • Уралдаанд оролцуулах дуу тус бүрд 20,000 / Хорин мянга / төгрөгийн хураамж төлнө.


Уралдааны шалгаруулалт: Шалгаруулалтад оролцож буй бүтээлүүд нь зохиогчдын нэрээр бус тусгайлан оноож нууцалсан кодоор явагдах бөгөөд тус наадам нь гурван үе шаттай зохион байгуулагдана.
 

  • Уралдааны I шатны шалгаруулалт 2020 оны хоёрдугаар сарын 01-02-ны  өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болно. Уран бүтээлчид төгөлдөр хууртай, эсвэл фонограммтай дуулж болох ба хамсраа хөгжмөө өөрсдөө хариуцна.Төрөл тус бүрээс 15 дууг шалгаруулж II шатанд оролцох эрхийг олгоно.
     
  • Уралдааны II шатны шалгаруулалт 2020 оны хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана. Уран бүтээлч нь бүтээлээ найрал хөгжимтэй хамсран дуулуулах бол хөгжмийн найруулга, удирдвар, хувь зэргийг нэг хувь авчирна. Төрөл тус бүрээс тус бүр таван дууг шалгаруулж III шатанд оролцох эрхийг олгоно.
     
  • Уралдааны III шатны шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслол “Морин хуур 2019” наадмын  гала тоглолт 2020 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдана.

Шалгаруулах журам: Уралдааны төрөл болон шалгаруулалт тус бүрд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаас хэлэлцэн батлагдсан мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах бөгөөд уралдаанд оролцогчдын дарааллыг сугалаагаар зохицуулж, уралдаан дуустал баримтална. Уралдааны шүүгчид бүтээлийг шаардлага хангаагүй гэж үзвэл бүрэн сонсохгүй зогсоох,  уралдаанд оролцогчдын тооноос хамааран дараагийн шатанд оролцох уран бүтээлийн тоог нэмэх эрхтэй байна. Уралдаантай холбогдон гарсан аливаа гомдол, саналыг бичгээр авах ба шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, эцсийн шийдвэрийг ерөнхий шүүгч гаргана.

Наадмын шагнал: “Морин хуур 2019” наадамд мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрын шилдэг дууг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналыг олгоно. Шилдгийн шилдэг уран бүтээл /ГРАНПРИ ШАГНАЛ/ -ийг тодруулж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цом, Өргөмжлөл, МҮОНТ- ийн нэрэмжит Морин хуур, Ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулна.

Бүртгэлтэй холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг 51-264944, 99132913  утаснаас тодруулах боломжтой.

/Дууны уран бүтээлүүдийн төгөлдөр хуурын хамсраа бүтээлийн  дарамж (клавир), цөөхүүл болон найрал хөгжимд зориулсан бичвэр (партитур)-ийг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны архивт хадгална./

Эх сурвалж: Монголын Хөгжмийн зохиолчдын Холбоо

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу