2020-01-16 09:49

Т.Баттогтохын "Далны симфони" үзэсгэлэн нээгдлээ

   Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ. Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.

Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголдоо анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр том хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээлээ үзэгч түмэндээ дэлгээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж ийнхүү “Далай” хэмээн нэрийдсэн  бөгөөд далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн өгч, хуурай модоор сийлж хийсэн байна. Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.

Үзэсгэлэнд мөн нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн урлагтай хослуулсан “Өрөг” нэртэй бүтээлээ танилцуулаад буй. Тэрээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр будаж, эртний монголчууд далны ясаар мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа аван уг бүтээлээ туурвижээ.

Уран бүтээлч Т.Баттогтох далны сийлбэрүүдээс гадна далны ясны хэлбэртэй хүрэл баримал бүтээсэн нь мөн үзэсгэлэнд тавигджээ. Эртний олдворыг ашиглан баатрын дүрийг бүтээхдээ хүрэл цутгамал далны ясыг малгайн орой дээрх чимэг болгон босгосон нь шинэлэг хийгээд тус үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг, тод өнгө нь болж буй юм.

Тус үзэсгэлэн 2020 оны 1-р сарын 16-наас 28-ны өдрийг дуустал ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарах тул та бүхнийг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. ХААН галерей ажлын өдрүүдэд 10:00–19:00,  амралтын өдрүүдэд 11:00–18:00 цагт нээлттэй ажиллана.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу