2020-01-24 03:51

Унтарсан гэрлээ асаа...

ЦАЦРАХ ЭГШИГ НҮТББ нь урлаг болон мэдлэгээр дамжуулан ирээдүйн эерэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

  Уг зорилгынхоо хүрээнд “Цацрах Эгшиг” НҮТББ нийгэмрүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж буйн нэг нь “ГЭРЭЛТҮҮЛ” төсөл юм.

 Гэрэлтүүл төсөл нь цар хүрээгээ тэлж "GERELTUUL ART&MUSIC FESTIVAL Vol5 ХАРАНХУЙГААС ЦААШ ГЯЛБАА РУУ" өдөрлөгөөрөө дамжуулан нийгмийн сэтгэлзүйд урлагаар нөлөөлөн унтарсан нэгнээ асааж гэрэлтүүлье уриатайгаар сэтгэл гутралын эсрэг хөдөлгөөнийг нээж байна. Өдөрлөг нь алкохолгүй явагддагаараа онцлогтой бөгөөд амьд хөгжмийн хамтлагууд, соло уран бүтээлчид тэр дундаа рэппэрүүд дуу хуураа хүргэхээс гадна зураач, гэрэл зурагчидын үзэсгэлэн тавигдах ба Контемпорари арт буюу орчин үеийн урлагийн төрлүүдийн төлөөлөл болох пост драма, үйлдлийн урлаг гэх мэт үзэгчиддээ шинэлэг өнгө аясыг мэдрүүлэхээр зорьж байна. Уг үйл ажиллагаа нь бидний цаашдаа хийхээр төлөвлөж буй “Gereltuul anti-depression movement”-ын эхлэл, тайлал нь болж өгөх юм.

Тоглолтонд:
NISVANIS
The Tourists
Wondha Mountain Inda Divonne
Хараацай
Apam Tatt
The WinterBirds
Ivy In My Mind хамтлагууд оролцох бөгөөд мөн
168 - /ХАРАНХУЙ пост драма/
Left limbo band /OKA-vocal/ acoustic
Temuujin /acoustic/
They band /Tuguldur-vocal/ уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах юм.

Харин уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнд:
Зураач залуу уран бүтээлч Ж. Ариунтуяа

Гэрэл зурагчин Инжинаш

Гэрэл зурагчин Ананд-ын уран бүтээлүүд тавигдах бөгөөд

“Art installation”-ыг Blue bird creative art studio хариуцан хийж байгаа юм.

Зохион байгууллагч байгууллага:
ЦАЦРАХ ЭГШИГ НҮТББ
дэмжигч байгууллагууд:
Molpedia TV
Royal Peak entertainment & media group
TechStore
Tengis Cinema
Unipress Printing
   Арга хэмжээ “Нийслэлийн Улаанбаатар Чуулга”-т 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 18:00цагаас болно.

https://www.facebook.com/events/453201685462465/

  ''ХАРАНХУЙГААС ЦААШ ГЯЛБАА РУУ'' гэх таны сэтгэл дотор ямар нэг харанхуйлал буй бол хамтдаа ГЭРЛИЙН зүг ГЯЛБАА руу явах уу? Та бүхэндээ аль болох шинэлэг, өнгөлөг, урлагийн сайхнан уур амьсгалыг бид мэдрүүлэх зорилготойгоор аливаа нэг эерэг зүйлд уриалахыг хичээдэг болохоор энэ өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих:

www.gereltuul.com

gereltuulmovement@gmail.com

https://www.facebook.com/gereltuul/

https://www.facebook.com/tsatsrakhegshig/

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
 Сүүлд нэмэгдсэн дуу