2020-01-24 04:52

"The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээ

   Монголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.

"The Hu" хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Одоогоор аялан тоглолт эхлээд тав хонож байгаа ч бүх тоглолтын тасалбар зарагдаж дуусаад байна.

   Энэ удаа “The Hu” хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

   Монголын “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.

А.СҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу