2020-01-29 04:09

МУГЖ Э.Амартүвшин дуурийн "Оскар”-т нэр дэвшчээ

    Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.

      Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаж байгаа бөгөөд дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй баритон Э.Амартүвшиндээ сонгодог урлаг сонирхогчдын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу