2020-02-04 07:31

Шакира, Жэй Ло нар гайхалтай шоу үзүүллээ

   Флорида мужийн Майами-Гарденст “Hard Rock Stadium” цэнгэлдэхэд болсон америк хөлбөмбөгийн Супер Боул тэмцээний нээлт дэлхий даяар шуугиан тарилаа. Гол баатрууд супер одууд болох Шакира, Жэй Ло нар байлаа. 

   Тоглолтын завсарлагаар Женнифер Лопес, Шакира хоёр үзэгчдийг байлдан дагууллаа. Эхлээд тайзан дээр гарч ирсэн Шакира She Wolf, Empire, Whenever, Wherever гэсэн хит дуугаа толилуулж, Hips Don't Lie-гээр дуусгасны дараа Жей Ло гарч ирсэн.

   Жей Ло Jenny From the Block, Ain't It Funny, Waiting for Tonigh, Mi Gente, On the Floor, Let's Get Loud зэрэг дуугаа дуулж байхад нь түүний 11 настай охин Эмма гарч ирэн, хамт дуулсан нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Дараа нь Шакира дахин гарч ирж, алдарт Waka Waka-гаа дуулсан юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу