2020-02-11 08:09

Оскарын шилдгүүд тодорлоо

   Дэлхийн кино урлагийн тэргүүн наадам болох 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам Лос-Анжелес хотын Долби театрт сүр дуулиантайгаар болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд өмнөд Солонгосын "Parasite" киноны уран бүтээлчид "Оскар"-ын наадмаас хамгийн шилдэг буюу "Шилдэг кино" шагналыг хүртлээ. Ийнхүү тус кино "Академи Авардс"-аас дөрвөн шагнал хүртсэн Оскарын түүхэнд "Шилдэг кино"-гоор тодорсон анхны гадаад кино боллоо. 

   Ингээд та бүхэндээ 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын шилдгүүдийг танилцуулъя.

ШИЛДЭГ ГОЛ ДҮР /ЭРЭГТЭЙ/

  • Антонио Бандерас- "Pain and Glory"
  • Леонардо Ди Каприо- "Once Upon a Time...in Hollywood"
  • Aдам Драйвер- "Marriage Story"
  • Хоакин Феникс- "Joker" Ялагч
  • Жонатан Прайс- "The Two Popes"

 

ШИЛДЭГ ГОЛ ДҮР /ЭМЭГТЭЙ/

  • Синтия Эриво- "Harriet"
  • Скарлетт Йоханссон- "Marriage Story"
  • Саоирсе Ронан "Little Women"
  • Рене Зелвеггер- "Judy"-Ялагч
  • Шарлиз Терон- "Bombshell"

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

  • Мартин Скорсезе- "The Irishman"
  • Квентин Тарантино- "Once Upon a Time in Hollywood"
  • Бун Жун У-  "Parasite"-Ялагч
  • Сэм Мендес- "1917"
  • Тодд Филлипс- "Joker"

ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГТЭЙ КИНО 

  • "The Irishman"
  • "Ford v Ferrari"-Ялагч
  • "Parasite"
  • "Joker"
  • "Jojo Rabbit"

ШИЛДЭГ ҮС ЗАСАЛТ, НҮҮР БУДАЛТ

  • "Bombshell"-Ялагч
  • "Joker"
  • "Judy"
  • "Maleficent: Mistress of Evil"
  • "1917"  

 

ШИЛДЭГ ДУУНЫ ЭВЛҮҮЛЭГ

  • "1917"-Ялагч
  • "Ford v Ferrari"
  • "Once Upon a Time... in Hollywood"
  • "Ad Astra"
  • "Joker"

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ

  • "1917"-Ялагч
  • "Once Upon a Time in Hollywood"
  • "The Irishman"
  • "Joker"
  • "The Lighthouse"

ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ

  • "Marriage Story"
  • "Once Upon a Time in Hollywood"
  • "Parasite"-Ялагч
  • "Knives Out"
  • "1917"

ШИЛДЭГ ГАДААД КИНО

  • Солонгос- "Parasite"-Ялагч
  • Испани- "Pain and Glory"
  • Франц- "Les Misérables"
  • Хойд Македони- "Honeyland"
  • Польш- "Corpus Christi"

ШИЛДЭГ СЭДЭВЛЭСЭН КИНО

  • "The Irishman"
  • "Jojo Rabbit"-Ялагч
  • "Little Women"
  • "The Two Popes"
  • "Joker"

ШИЛДЭГ АНИМЕЙШН

  • "How to Train Your Dragon: The Hidden World"
  • "I Lost My Body"
  • "Klaus"
  • "Missing Link"
  • "Toy Story 4"-Ялагч

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ АНИМЕЙШН

  • "Dcera (Daughter)"
  • "Hair Love"-Ялагч
  • "Kitbull"
  • "Memorable"
  • "Sister"

БРЭД ПИТТ ЖҮЖИГЧНИЙ ХУВИАР АНХ УДАА ОСКАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Холливүүдийн алдарт жүжигчин Брэд Питт найруулагч Квентин Тарантиногийн бүтээл “Once Upon a Time in Hollywood” киногоороо Оскарын наадмаас “Туслах дүрийн шилдэг жүжигчин” шагнал хүртлээ.

Ийнхүү тэрбээр анх удаа жүжигчний хувиар Оскарын шагнал хүртсэн нь энэ бөгөөд өмнө нь “12 Years a Slave” киногоороо шилдэг продюсерийн шагнал хүртэж байжээ. 

ШИЛДЭГ ТУСЛАХ ДҮР /ЭРЭГТЭЙ/

  • Том Хэнкс- "A Beautiful Day in the Neighborhood"
  • Энтони Хопкинс - "The Two Popes"
  • Аль Пачино- "The Irishman"
  • Жо Пеши-  "The Irishman"
  • Брэд Питт- "Once Upon a Time...in Hollywood"-Ялагч
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу