2020-02-18 05:24

О.Бүжинлхамын анхны уран бүтээл "Орхимооргүй" клип цацагдлаа

 

Залуу дуучин О.Бүжинлхам өөрийн бие даасан анхны уран бүтээлээ олны хүртээл болголоо. Түүнийг The Voice of Mongolia-2018 шоуны шилдэг оролцогч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын багт байснаар нь залуус сайн мэднэ. 

Мэндлээд удаагүй байгаа "Орхимооргүй" дууны үгийг Д.Ган-Очир тэрлэж, аялгууг Д.Болд зохиож, гитарыг Мөнх-Оргил эгшиглүүлжээ.

Авьяаслаг чадалтай хоолойтой дууч бүсгүйдээ цаашдын уран бүтээлд нь их амжилтыг хүсье. 

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд "B Production", "440Hz records"-ын студийн  шинэ артистууд Ж.Ариунжаргал буюу Ариугийн "Тал нутгийн бүсгүй", Б.Билгүүн буюу Billy Bay "Гэрэл" клип цацагдсан билээ.

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу