2020-02-21 02:12

Монголын циркчид Францын цирктэй гэрээ байгууллаа

   Монголын “Angels” циркийн “Nomade” шоуны уран бүтээлчид Европын орнуудаар гурван сар аялан тоглолт хийснийхээ дараа эх орондоо харилаа. Тус циркийн менежер, ерөнхий найруулагч Б.Оргилболд сэтгүүлчдэд “Энэ жил Францын Cirque Phenix цирк 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ 20 жилд Монголын циркчдийн тоглолт хамгийн олон үзэгчтэй байсан гэсэн. Нийт 400 мянган хүн үзсэн. Энэ бол монгол циркчдийн хувьд нэр төрийн хэрэг юм” гэж хэлсэн байна.

“Angels” цирк аялан тоглолтын дараа Францын  “Cirque Phenix” цирктэй таван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу