2020-02-27 01:43

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

1990-ээд оны сүүлчээр төрсөн, алдартай хүмүүсийн хүүхдүүд өсөж том болжээ. Мөн тэд юу хийдгийг харцгаая.

Брэндон Томас Ли

Рокер Томми Ли болон жүжигчин Памела Андерсоны хүү 1996 онд төрсөн. Тэрбээр одоо реалити-шоуны ажилтай.

София болон Систин Сталлоне

Сильвестр Сталлоне, Женнифер Флэйвин нарын охид 1996, 1998 оных. Тэд одоо цахим сүлжээнд алдартай. Систин (зүүн талынх) саяхан кинонд тогложээ.

Майя Хоук

Итан Хоук, Ума Турман нарын охин 1998 онд төрсөн. Тэр жүжигчин болж, олон кинонд дүр бүтээсний хамгийн сүүлийнх нь Квентин Тарантиногийн "Холливудад нэг удаа".

Лили-Роуз Депп

Жонни Депп, Ванесса Паради нарын охин Лили 1999 оных. Тэр модель, бас кинонд тоглодог.
 
Жоли, Питт нарын хүүхдүүд
 

Брэд Питт, Анжелина Жоли нарын төрсөн болон үрчилж авсан хүүхдүүд нь багаасаа эцэг эхтэйгээ хамт дэлхийгээр аялсан. Мэддокс, Пакс, Нокс гэх гурван хүү, Захара, Шайло, Вивьен гэх охид одоо өсөж том болжээ. Том хүү Мэддокс нь бие даан, Өмнөд Солонгост сурч байгаа билээ.

Шон болон Жейден Федерлайн

Бритни Спирс, Кевин Федерлайн нарын хүүхдүүд 2005, 2006 онд төрсөн.

Румер Уиллис

Деми Мур, Брюс Уиллис нарын охин 1988 онд төрсөн. Тэр одоо кино, театрын жүжигчин. Мөн бүжиглэдэг.

Зои Кравиц

Ленни Кравиц, Лиза Боне нарын охин 1988 онд төрсөн. Сайхан бүсгүй Зои кинонд тоглодог.

Дилан Броснан

Пирс Броснан, Кили Смит нарын хүү 1997 онд төрсөн. Бараг 2м өндөр тэрбээр одоо модель.

Патрик Шварценеггер

Жүжигчин, улстөрч Арнольд Шварценеггерийн хүү 1993 оных. Тэр мөн жүжигчний карьер хөөсөн.
 
Ава болон Дикон Филипп

Риз Уизерспун, Райан Филипп нарын хүүхдүүд 1999, 2003 онд төрсөн. Тэд мөн кинонд хүч үзэх гэнэ.

Лурдес Леон

Мадоннагийн том охин 1996 онд төрсөн, модель.

Бруклин Бекхэм

Виктория болон Дэвид Бекхэмийн том хүү 1999 онд төрсөн. Тэр одоо модель бас бизнесмен.

Пэрис Жексон

Майкл Жексоны охин 1998 онд төрсөн, модель.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу