2020-03-06 04:45

Коронавирусний улмаас “Мулан” киноны нээлт хойшлогдлоо

   Найруулагч Ники Каро, Disney компанийн бүтээл “Мулан” киноны нээлт коронавирусний халдварын улмаас Хятадад хойшлогдсоны дараа Япон, Өмнөд Солонгос улсад ч цуцлагдлаа. Японд дөрөвдүгээр сарын 17-нд болох байсан нээлтийг тавдугаар сарын 22 болгож, сунгасан байна. Харин Өмнөд Солонгост нээлтээ хэзээ хийх нь тодорхойгүй хэвээр.  

   “Мулан” киноны нээлт Хойд Америк, Европт гуравдугаар сарын 27-нд болох юм.

Киноны зураг авалт Шинэ Зеланд, Хятадад хийгдсэн бөгөөд нийт 300 сая ам.долларын өртгөөр бүтсэн байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу