2020-03-11 02:21

“The Hu” хамтлагийн оролцох “Coachella” хойшлогдлоо

   Дэлхийн рок хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн оролцох “Coachella” хөгжмийн наадам  хойшлогдлоо. Коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан тус хөгжмийн наадмыг ирэх аравдугаар сарын 9-16-нд болтол хойшлуулсан байна. Тус хөгжмийн наадмыг хойшлуулахыг шаардсан онлайн шаардах бичигт 16 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.

   Долоо хоногийн турш үргэлжилдэг “Coachella” хөгжмийн наадмыг 250 мянга гаруй хүн үзэж сонирхдог байна. Тус наадам дөрөвдүгээр сарын 10-19-ний өдрүүдэд болох товтой байв.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу