2020-03-11 02:24

Шинэ үеийн залуус өөрөөр сэтгэж байна

   Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон залуу репперүүд хамтран “Надад хамаагүй” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ өчигдөр /2020.03.09/ цацжээ.Тодруулбал, реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нар нэгдэн уран бүтээлээрээ дамжуулан залуусыг уриалж эхэлсэн байна.

   Тэдний энэхүү дуу нь “Надад хамаагүй” хэмээх залуусын аяны эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тэд дууныхаа клипийн нэг үзэлт болгоныг нэг төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд долоо хоногийн дараах үзэлттэй тэнцэх мөнгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлахаар болжээ.

   Аяны хувьд цаашдаа олон уран бүтээлч , нийгэмд нөлөөлөгч залуусын  дуу хоолойгоор дамжуулан залуу үеэ идэвхтэй, нийгмийн оролцоотой, өөрсдийн үзэл бодол, сонголттой байхыг уриалан ажиллах аж.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу