2020-03-31 01:54

Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийн хагалгааны өдөр товлогджээ

   Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч, артерийн судасны бөөгнөрөл онош тогтоолгон, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэл ороод байсан юм. Түүний хагалгааны зардалд нийт 30 гаруй сая төгрөг шаардагдан, өөрийн зүгээс өгөх боломжгүй байдалд хүрч ард иргэдээсээ тусламж хүсээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүнд зориулсан хандивын аян өрнөж, сайхан сэтгэлтэй иргэдийн зүгээс олны хайр хүндэтгэл хүлээсэн жүжигчиндээ туслахаар нэгдэн, одоогийн байдлаар нийтдээ 10 орчим сая төгрөг цуглараад байгаа аж. 

   Улмаар түүний хагалгааг товлон, ирэх дөрөв дэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хагалгаа хийгдэхээр болсон. Эмч нар түүнд цаг алдаж болохгүй хэмээн анхааруулсан бөгөөд түүнд зориулсан хандивын аяныг үргэлжлүүлж, үлдсэн төлбөрийг бүрдүүлэхэд тусламжийн гараа сунгахыг сайхан сэтгэлтэй ард иргэдээсээ дахин уриалж байна.

Хандивын данс: 

ХААН банк: 5629046582 - Жамсран Сүххуяг 

Утас: 96667637, 99953288

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу