2020-04-20 04:23

Зөв хөрөнгө оруулалт хямралыг боломж болгоно

Короно вирусийн улмаас ачаа тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг бизнесийн олон салбарт эдийн засгийн шуурга дэлхийн хэмжээнд дэгдээд байна. Манай улсын хувьд цар тахалтай зэрэгцээд улсын их хурлын сонгуулийн жил давхцаж байгаа нь хөрөнгө оруулагч, худалдан авагч нарын хувьд “Мөнгөө хаашаа хийх вэ?” гэдэг нь хүндхэн асуулт болоод байна. Гэхдээ энэ үеийг боломж гэж харан зөв хөрөнгө оруулалт хийж чадвал таны мөнгөний үнэ цэнэ ирээдүйд хэд дахин өсөх боломжтой.

Хямралын үед үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь бүх төвшний орлоготой хүмүүст хамгийн зөв хөрөнгө орлуулалт байсаар ирсэн. Тэр тусмаа сонгуулийн жилүүдэд мөнгөний ханш унадаг тул энэ үеийг ашиглаж, мөнгөө хөрөнгө болгохыг дэлхийн эдийн засагчид зөвлөдөг байна. Ашигтай байршилд жижиг ТҮЦ худалдан авахаас эхлээд хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд тансаг зэрэглэлийн орон сууц авах нь таны мөнгөний үнэ цэнийг найдвартай нэмэгдүүлэх болно. 2007-2009 оны хямралын жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагч нар Нью Жерси, Нью-Йорк, Калифорни зэрэг хотуудад үл хөдлөх хөрөнгийг ихээр худалдаж авснаар тэд өнөөдөр дэлхийн баячуудын эгнээнд орж байна.

Үл хөдлөх хөрөнгө нь зөв хөрөнгө оруулалт болох 5 шалтгаан.

1. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгддэг

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ хямралын үед буурдаг ч урт хугацаандаа байнга тогтвортойгоор өсөж байдаг. Магадгүй хэн нэгэн танилынхаа амнаас “тэдэн онд орон сууц тэдэн төгрөгийн үнэтэй байхад авчихсан бол ч” хэмээн халаглахыг сонсож байсан байх. Ялангуяа манай улсын хувьд барилгын өртөг нь түүхий эд худалдах авах ханшийн өсөлттэй холбоотойгоор тогтмол өсөж байдаг.

2. Ямар ч даатгалаас илүү даатгал

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж түрээслэх нь бэлэн мөнгөөр тасрахгүй байх баталгаа болдог. Жирэмсний амралтаа авах, тэтгэвэртээ гарах, амьдралд гэнэтийн зүйл тохиолдох үед ямар ч даатгалаас илүү даатгал болдог.

3. Хулгайд алдах боломжгүй

“Үл хөдлөх хөрөнгийг алдах эсвэл хулгайлах боломжгүй, мөн энэ нь танаас хэзээ ч холдохгүй. Зөвхөн түүнийг худалдаж аваад, төлөх ёстойгоо төлж, зохих ёсоор анхаарч, удирдах л хэрэгтэй. Учир нь энэ бол дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт юм.” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Д. Рузвельт хэлсэн байдаг.

4. Бусдын мөнгийг ашиглах боломжтой

Хэрэв та эргэлтийн хөрөнгө шаарддаг бизнес эрхэлдэг, гэрээт гүйцэтгэгчээр ажилладаг, бизнесээ томруулах шаардлага тулгардаг бол үл хөдлөх хөрөнгө нь зээл, санхүүжилтийн авах баталгаа болдог. Ингэснээрээ та хүний мөнгийг ашиглан бизнес хийхийн хамтаар өөрийн хөрөнгөөс давхар ашиг олоод явах боломжтой юм.

5. Бүх төвшний орлоготой хүмүүст хамааралтай

ТҮЦ-ний эзнээс том корпорацын захирал хүртэл бүх хүмүүст хамааралтай сэдэв юм. Та оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ урт хугацаандаа үр ашгийг нь хүртэнэ.

6. БОНУС: Хүн бүрд амьдрах газар хэрэгтэй

Манай улсын хувьд нийт хүн амын 60%-иас илүү нь 30 хүртэлх насныхан байдаг залуу, өсөж яваа улс. Энэ тоо орон сууцны эрэлт ойрын 20-30 жилдээ буурахгүй гэдгийг баттай харуулж байна.

ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОНО

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу